Portrait image of Dr Rampa in his russet robe.

Судалгааны Материал

Portrait image of Dr Rampa in his russet robe.
Хэр ихийг мэднэ, тэр хэмжээгээр суралцах хэрэгтэй

Өөрийн цаг заваас хомслон эдгээр номуудыг цахим болгосон Вернд талархая. Тэрээр анх бүх номыг Microsoft Word буюу цахим хэлбэрт оруулсны дараа би шаардлагатай өөр бусад олон хэлбэрт хувиргасан юм. Ингэснээр илүү олон хүн Др.Рампагийн бидэнд үлдээсэн үнэт мэдээллийг хүртэх боломжтой болно.

Ашиг олох зорилгоор Др.Рампагийн нэрийг ашиглан хэвлүүлсэн таван ном байгаа бөгөөд эдгээр ном нь бүгд хуурамч ба алийг нь ч Др.Рампа бичиж хэвлүүлээгүй. Хүмүүсийг төөрөгдөлд оруулахгүйн үүднээс эдгээр хуурамч номуудыг энд онцолъё.

Мэргэн уншигч таныг анхаарлаа нааш нь түр хандуулахыг хүсье. "Амлалтаа баталгаажуулан би ийн хэлмээр байна. Мягмар Лувсан Рампа би, хэнд ч бай зөвлөгөө өгөхөөр энэ Дэлхийд эргэн ирэхгүй гэдгээ эргэлт буцалтгүйгээр мэдэгдэж байна. Аливаа нэгэн зуучлагч бүлгийн өмнө ч гарч ирэхгүй. Надад хийх өөр ажил байгаа учир энэ мэтийн дургүй зүйлсээр оролдох цаг ч байхгүй". Иймд Уншигч та Лувсан Рампатай спиритуал холбоо тогтоосон ийм тийм хүн байна гэсэн зүйл сонсох ба харах аваас Цагдаа болон Шуудангийн Газрын эрх бүхий ажилтнуудтай холбогдож худал мэдээлэл тарааж миний захидлуудыг залилангийн зорилгоор ашигласных нь төлөө тэр хүнийг баривчлуулна уу. Эх дэлхий дээрх энэ амьдралаа дуусгасны дараа би алсын алсад одно. Тиймээс би энэхүү онцгой зурвасаа илгээж байна.

"Төвдийн Мэргэн Хүмүүн" номын Төгсгөлийн үгэнд: Эцэст нь хэлэх ганц үг. Зарим хүмүүс намайг "саалийн үнээ"-гээ болгохыг зорьдог болсон. Зарим нь намайг нас барсан, "нөгөө ертөнц"-өөс тэдэнд алсын зайн сургалт явуулахыг даалгасан. Мөн би ("нөгөө ертөнц"-өөс) тэднийг удирдаад зогсохгүй Оуижа Зөвлөлөөр дамжуулан харилцаж байгаа гэхчлэн цуурхаж байна. Оуижа Зөвлөл одоо бол хуурамч болсон төдийгүй доройтсон. Учир нь зарим тохиолдолд муу ёрын хөнөөлт биетэд уг зөвлөлийг ашиглан хүний биед орохыг зөвшөөрдөг. Сайн Спиритүүд таныг хамгаалах болтугай.

Хувийн санхүүгийн эрх ашгийн үүднээс өөрийнх нь сайн нэрийг ашиглах муу хүмүүс гарч ирэхийг Др.Рампа энэ хорвоогоос одохоосоо өмнө өөрийн бичсэн номондоо сануулсан юм. Лувсан 271-ээс 306 насны хооронд насалсан бөгөөд энэ талаар түүний номуудад бичигдсэн байдаг. Тэрээр 1981 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Др.Рампа буцаж ирэхгүй буюу дэлхий дээр байгаа хэн нэгэнтэй ямар нэг байдлаар харилцахгүй гэдгээ тун тодорхой мэдэгдсэн юм. Др.Рампатай холбоотой гэж байгаа болон мөнгө олох зорилгоор түүний нэрийг ашиглаж байгаа хэн боловч худал ярьж, бусармаг үйл хийж байна гэсэн үг. Бид вэб хуудасны нэртэйгээ адилхан байлгах үүднээс түүний нэрийг и-мэйлэнд ашигладгаас бусдаар огт ашигладаггүй. Учир нь бид түүний бүтээлийг ашиглан ашиг олдоггүй. Бидний чин эрмэлзэл бол энэхүү мэдээллийг үнэнийг мэдэхийг хүсэж буй хүн бүрт хүртээлтэй болгох явдал.

Лувсан зөвхөн 19 ном бичсэн бөгөөд хэвлэгдсэн дарааллаар нь жагсаавал:

Гуравдагч Мэлмий - (1956) Бүх зүйл энэ номоос эхтэй. Залуу хархүүгийн анагаахуйн Лам болох аялал болон гуравдагч мэлмийг нээх мэс засалд орж буй талаар өгүүлсэн намтар. Төвдийн хийдийн амьдралын хэв маяг болон тэнд хадгалагдан буй спиритуал мэдлэгийн талаарх гүн гүнзгий ойлголтыг өгнө. Төвдөд очиж байсан, энэ орны талаар бүхнийг мэднэ гэдэг цөөн хэдэн хүн ч үл мэдэх, өнөөг хүртэл нуугдмал байсан хийдийн амьдрал. Лувсан Чакпори Хийдэд шавилан орж Төвдийн эзотерик ухаан болон бусад олон зүйлийн талаар суралцана.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Лхасын Маарамба - (1959) Түүх үргэлжлэн Лувсан Лхасыг орхин Хятадын Чункин хотыг зорино. Тэрээр энд анагаахуй ухааныг Барууны аргачлалаар улам гүнзгийрүүлэн судалсан. Нисэх онгоц жолоодож сурдаг хэдий ч Япончуудад баригдан эрүү шүүлт амсана. Лувсан оргох хүртлээ удаан хугацааны туршид шоронгийн албан ёсны эмнэлгийн ажилтны үүрэг гүйцэтгэнэ. Тэрээр Хирошимад хаясан анхны атомын бөмбөгийн үеэр аврагдсан маш цөөн хүмүүсийн нэг байсан. Лувсан болор бөмбөлгийг хэрхэн ашиглахыг болон өөрийн эрүүл мэндээ сайжруулах зорилгоор амьсгалын дасгал хийж сурна.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Рампагийн Түүх - (1960) Др.Рампагийн түүх Солонгосоос Орост очих ба тэндээ дахин баригдаж оргох хүртлээ хэрхэн тамлагдан зовсоноор үргэлжилнэ. Тэрээр оргон гарах ба тансаг зэрэглэлийн машинууд жолоодон Европын орнууд руу явна. Усан онгоцны инженер болон Францаас АНУ руу усан онгоцоор зорчино. Энэ номонд Лувсан хорвоогоос уйссан нэгэн Англи хүн (Сирил Хенри Хоскинс)-ий биед (шилжүүлгийн аргаар) орж тусгай даалгавраа үргэлжлүүлэх боломжтой болно.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Эртний Хүмүүсийн Агуй - (1963) Дэлхий гарагийн түүх болон өндөр дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөө өнөөг хүртэл нууцлан үлдээсэн өмнөх үеийн оршин суугчдын талаар өгүүлнэ. Лувсан өөрийн хөтөч, агуу Мингяр Дондовын хамт тэдгээр техник технологи нуугдсан газар очин тэр бүхнийг өөрийн нүдээр үзнэ. Тэдгээр нь хүн төрөлхтөн болон энэ гараг дээр хамт оршин буй бусад бүхий л амьд төрөлхтний тусын тулд ашиглаж чадах хүмүүсийг хүлээсээр байна.

Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Ламтай Амьдрахуй - (1964) Др.Рампагийн олон муурнуудын нэг Фифи Грейвискерсийн түүнд телепатиар хэлж бичүүлсэн ном. Олон хүний боддогчлон амьтад ухаангүй бус. Хүмүүс бид л өөрсдийгөө бусад амьтадтай харьцуулахад хэлгий дүлий авай. Бүхий л амьтад телепатиар харилцаж чаддаг бол хүмүүс ийм чадвараа алдсан. Энэ талаар Библид "Бабелын цамхаг" гэх алдаатай гарчигтайгаар гардаг. "Бабелын цамхаг" хоёр байсан бөгөөд аль нь ч Цамхаг биш ба Бабелтай холбоогүй. Фифи Др.Рампатай уулзахаас өмнөх амьдралаа ярих агаад тэдний аялал нь тэднийг нэгэн гэр бүл болгоно.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Та - Мөнх - (1965) Метафизикт өөрийгөө хөтлөх сургалтын хоёр номын эхнийх нь. Тодорхой нэг метафизик чадварт хэрхэн суралцаж эхлэх мөн зорилгодоо хүрэхийн тулд юуг хийж болох, болохгүй талаар энгийн үг хэллэгээр тайлбарлаж өгнө. Яагаад аймхай занг Шар, уурыг Улаан, атаархлыг Ногоон өнгөөр илэрхийлдгийн учрыг нь олохгүй гайхаж байсан уу? Эсвэл яагаад зарим өнгө бидний дотор тодорхой нэг сэтгэл хөдлөлийг бий болгож байдаг вэ? Энэ номыг зүгээр нэг гүйлгэн унших бус нухацтай судалж унших хэрэгтэй. Эс бөгөөс олон хэрэгтэй мэдээллээс хоцрох болно.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Эртний Хүмүүсийн Мэргэн Ухаан - (1965) Метафизикт өөрийгөө хөтлөх сургалтын хоёр номын хоёр дахь нь. Энэ номонд Лувсан олон оккульт үгсийн утгыг Барууны хүмүүст ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгсөн. Толь бичгээс гадна Амьсгалах, Чулуунууд, Хоол хүнс ба Дасгал гэсэн дөрвөн сэдвийг нэмэлтээр оруулж тайлбарласан. Энэ номыг мөн гүйлгэж унших бус судлах хэрэгтэй.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Улбар шар Орхимж - (1966) Лувсангийн эрхэм хөтөч, Агуу лам Мингяр Дондовтой өнгөрүүлсэн Ламын амьдрал руу гүн өнгийнө. Мөн Буддизмын үүсэл болон Ханхүү Гаутама болон түүний хутагтын дөрвөн үнэнээр хэрхэн Будда болсон талаарх бодит түүхийг өгүүлнэ.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Амьдралын Үе шатууд - (1967) Лувсан хэмжээсүүд, зэрэгцээ ертөнцүүд болон зурхайн талаар хүүрнэнэ. Олонх хүмүүсийн бүрэн дүүрэн ойлгодоггүй зүйл болох зурхайг хэрхэн тооцоолдог талаар гүн ойлголт өгнө. Лувсан шашин болон Христийн шашны талаарх асуултуудад хариулсан. Шашин нь маш бодит нэгэн зорилготой. Гэвч олон хүн өнөөдөр үүнийг үл ойшоож байгаа нь нийгмийн бүлгүүд нуран унаж байгаагаас харагдана. Харамсалтай нь олон хүн шашныг зөвхөн өөрийнхөө бодсоноор тайлбарлах болно.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Арав дугаараас Чанадад - (1969) Энэхүү анхны асуулт хариултын номондоо Др.Рампа хүн өөрийн физик болон спиритуал биеүдээ хэрхэн анхаарч санаа тавих талаар зөвлөсөн. Амьдралын зорилго болон бүхий л амьд биетүүдийн туулж өнгөрүүлдэг үхэл ба дахин төрөлтийн талаар өгүүлнэ. UFO (үл мэдэгдэх нисдэг биет) болон IFO (мэдэгдэх нисдэг биет) талаар дэлгэрүүлэн тайлбарлана. Др.Рампа нийтлэг тусдаг өвчнийг анагаадаг зарим ургамлын талаар бичсэн. Эцэст нь жинхэнэ аура зургийг хэрхэн авахыг мэдэхийг хүсэж байгаа хүмүүст зориулсан мэдээллийг хүргэж эхэлнэ.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Дөлийг Тэтгэх нь - (1971) "Харанхуйг зүхсэнээс ганц ширхэг лаа асаасан нь дээр" гэдэг. Др.Рампа эхний арван номондоо "лаа асаасан". Энэ нь түүний арван нэгдэх ном. Одоо "дөлийг тэтгэх" буюу амьдралын спиритуал дөлийг тэтгэх цаг. Түүхэн дэх жишээг иш татан дахин төрөлт байдаг болохыг баталсан бөгөөд ийм үйл явцыг илүү дэлгэрэнгүй тайлбарласан. Уншигчдын асуултад ч мөн хариулсан.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Даяанч - (1971) Лувсан нэгэн сохор даяанчтай уулзан ихийг сурна. "Дэлхийн Цэцэрлэгчид" гэгддэг дэлхийн амьдралыг эрхэм болгосон хүмүүсийн талаар өгүүлнэ. Манай нарны систем буюу галактик дээрх хүн суурьшсан гараг зөвхөн манай эх дэлхий биш. Мосе болон Есүсийн талаарх жинхэнэ ойголтыг өгнө. Есүс бол бусад бүхий л Аврагч нарын адил Элч.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Арван гурав дахь Лаа/Дэн - (1972) Др.Рампа өөрийн амьдралын аялал, ижил хүйстэн, мөн нэгэн ижил хүйстнээс түүнд ирүүлсэн захианы талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Эрүүл мэнд, сайн сайхан байдалд ихээхэн тус болдог амьсгалын арга техникийг заана. Дээд би илүү дэлгэрэнгүй тайлбарлахын зэрэгцээ Спиритуал хөтчийн талаарх буруу ойлголтыг засна. Астрал аялал хэрхэн хийх талаар дэлгэрүүлэн сайн тайлбарлана.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Дэнгийн Гэрэл - (1973) Энэ номондоо Др.Рампа пендулум, түүний зорилго болон түүнийг хэрхэн зөв хэрэглэх талаар тайлбарлана. Өнөөдөр хэн ч бүрэн ойлгож чаддаггүй болсон ч өнгөрсөн үеийн жинхэнэ шинжлэх ухаан болох одны орд болон зурхайн талаар өгүүлнэ. Др.Рампа өөрийн сайн найз Алайн Станкегийн зохион байгуулсан Хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалтын талаар гарна. Эцэст нь уншигчдын асуултад хариулна.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Харуй Бүрий - (1975) Др.Рампа астрал аялал хийх өөр аргачлал мөн түүний түвшингүүдийн талаар өгүүлнэ. Түүнчлэн бусад хүмүүсийн очиж байсанчлан өөрөө мөн очсон Дэлхийн Хөндийн талаар ярина. Мөн UFO, Залбирлын хүч, хэрхэн залбирах, чөтгөр шулам, сүнс хүний биеийг ашиглах, гэрлэлт ба салалт, Буддизм, Аура, Үйлийн үрийн хууль, Мацаг барих, Ховстох болон бусад зүйлсийн талаар тайлбарлана.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Ийм л байсан - (1976) Др.Рампа Төвдөд амьдарч байснаас эхлэн дэлхийг тойрон адал явдалт аялал хийсэн талаарх өөрийн амьдралын түүхийг үргэлжлүүлэн хүүрнэнэ. Др.Рампа физик биеийг нь ашиглахаас өмнөх Сирил Хоскинсын амьдралын талаарх бодит түүхийг мөн өгүүлнэ. Сирил Хоскинс Др.Рампагаар дамжуулан өөрийгөө слесарь байсан, Есүс мужаан байсан, ингэлээ гээд энгийн нэгэн худалдаачин байхад юу нь болохгүй гэж хэмээн гутаангуй өнгөөр хэлсэн байдаг.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Би Итгэдэг - (1977) Др.Рампа хүн өөрийн гараар болон бусдын оролцоотой амиа хорлох үед юу болдог талаар өгүүлнэ. Шийтгэл болон ирсэн зовлон зүдгүүрийн хамт Дэлхий руу шууд буцан доошилдог талаар дэлгэрэнгүй тайлбарлана. Өөрийн гэж бодон хаа хамаагүй ханддаг ч чинийх БИШ физик биеийг хөнөөж амиа хорлох нь хүний үйлдэж болох гэм нүгэл дундаас хамгийн аймшигтай том нүгэл. "Энэ бол миний амьдрал. Би юу хүссэнээ хийж болно" гэсэн нийтлэг үзэл байдаг. Гэвч таны физик биеийг таны Дээд би өгсөн бөгөөд таны спиритуал бие нь мөн таны Дээд би-ийн үргэлжлэл юм. Иймд физик бие бол юу хүссэнээ хийж болдог таны зүйл биш. Амиа хорлох талаар бодож байгаа хүн байвал ийм аймшигтай зүйл хийхээсээ өмнө үүнийг уншвал зүйтэй. Мөн Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар болон тэд юун дээр алддаг талаар хүүрнэнэ.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Гурван Амьдрал - (1977) Гурван өөр хүний туулсан гурван өөр амьдралын мөчлөгийн талаар мөн тэдгээр хүмүүс үхлийг хэрхэн ойлгодог болон зарим нь спиритуал хөгжил дэвшлийг хойш нь тавьдаг талаар хүүрнэнэ. Хүн бүр өөр өөрийн зам мөрөөр явдаг ба энэхүү амьдралын аялал хаана хүргэж байгааг, мөн бүгд хэрхэн нэг газар аяллаа дуусгаж байгааг өгүүлнэ. Бүх хүн нэг ижил газраас ирсэн бөгөөд физик бие нь нас барсан үед бас л адилхан газар руу явдаг. Олон хүний амьдралын аялал дардан бус адал явдлаар дүүрэн өрнөдөг. Эхлээд шашингүй үзэлт, дараа нь шашны зам мөрөө өөрчлөн жүүд болох ба эцэст нь Христ ламтан.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi

Төвдийн Мэргэн Хүмүүн - (1980) Сүүлчийн ном. Др.Рампа өөрийн хөтчийн хамт "эртний хүмүүсийн агуй"-н "дотоод сүм"-д авсан туршлагуудынхаа талаар өгүүлнэ. Дэлхий хэрхэн их тэсрэлтээр үүссэн болон их тэсрэлт гэж юу байсан талаар гарна. Дэлхий гараг, газрын тос хэрхэн өөр гарагаас ирсэн, газрын тосыг чулуужсан түлш гэж үздэг нийтлэг үзлийг эсрэг мэдэгдэл, өнөөдрийн хүмүүсийн амьдралд тохиолдоод байгаа олон төрлийн хавдрын шалтгааны талаар өгүүлнэ. Энэ бүхэн бол дахиж буцаж ирэхгүйгээр энэ хорвоогоос явахын өмнө Лувсангийн үг. Др.Рампа хоёр зуун далаас гурван зуун зургаан жилийн хооронд наслаад 1981оны 1 сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.


Онлайнаар Унших | A4: PDF - MS-Word | eBook: PDF - ePub - Mobi